Путины охин Солонгос залуутай гэрлэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Путины охин Солонгос залуутай гэрлэсэн үү?

Өмнөд
Солонгосын төвийн сонины нэг “Чунан ильбо” Москвад ажиллаж байсан
дипломат Юн Чон Гугийн хүүтэй Оросын ерөнхий сайдын бага охин Катерина
суух гэж байгаа тухай өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.  Сонин үүнийг
өөрийн эх сурвалжийн мэдээ гэж байгаа. Катерина ба Солонгосын дипломатын
хүү хоёр 1997 онд Орос дахь олон улсын сургуулийн үдэшлэг дээр анх
тааралдсан ба одоо хоёулаа АНУ-д сурч байгаа гэсэн байв. Хуримын талаар
Юн Чон Гу одоо Японд суугаа Солонгосын элчин Квон Чхоль Хён хоёр
наймдугаар сард оройн хоолонд хамт орохдоо ярьсан гэж уг сонин бичсэн
байв. Энэ талаарх мэдээллийг Солонгосын бүх сонинд нийтэлсэн байлаа.

“Владимир
Путины нэг охин нь нөхөрт гарч байгаа тухай Солонгосын сонины мэдээ нь
үнэн байдалд нийцэхгүй” гэж Оросын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
Дмитрий Песков Оросын РИА Новости агентлагт мэдэгдсэн байна.
Путиных
Мария (1985 онд төрсөн), Катерина (1986 онд төрсөн) хоёр охинтой. Жилийн
өмнө Уго Чавесийг Ново-Огерево дахь өргөөндөө Путин хүлээн авч байхдаа
өвөө болоогүй л байна гэж хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж