Туркт амиа золиослогч 32 хүнийг шархдуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Туркт амиа золиослогч 32 хүнийг шархдуулжээ

Туркийн Истамбул хотод амиа золиослогч этгээд Таксим талбайд бөмбөг дэлбэлснээс 32 хүнийг шархдуулжээ. Тэдний тав нь маш хүнд байдалд байгаа юм байна. Шархадсан хүмүүсийн 15 нь цагдаагийн албан хаагч байсан аж.

Амиа золиослогч өөрийгөө дэлбэлэхээс өмнө цагдаагийн автомашин руу орох гэж оролдож байгаа дүрсийг хамгаалалтын камер баталгаажуулсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж