Руссефф Бразилийн шинэ ерөнхийлөгч болов

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Руссефф Бразилийн шинэ ерөнхийлөгч болов

Ням гаригт Бразиль улсын төрийн тэргүүнийг сонгох сонгууль болж өнгөрлөө. Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дилма Руссефф халаагаа өгч байгаа ерөнхийлөгч Луиз Инасио да Сильвагийн баруун гарын хүн юм. Руссеффын хувьд ядуурлыг бууруулахад хамгийн ихээр анхаарна хэмээн хэлж байна.

Бразилийн хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр тодроод буй тэрбээр Луиз Инасиогийн хийж байсан ажлыг үргэлжлүүлж, тэгш бус байдлыг арилгаж, хүний эрхийн төлөө ажиллана гэж байна. Руссефф өмнө нь Эрчим хүчний сайд байхдаа Бразилийг дэлхийд эрчим хүчний салбар тэргүүлэгч орны нэг болгож чадсан. Тэрбээр 1960-аад онд цэргийн дарангуйллын эсрэг тэмцэгчдийн нэг байсан аж.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж