Испанийн ажилгүйдлийн төвшин буурлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Испанийн ажилгүйдлийн төвшин буурлаа

Гуравдугаар улирлын тайлангаас харахад Испанийн ажилгүйдлийн төвшин буурсан байдалтай байна. Тус улсын нийт ажилгүй иргэдийн тоо 19,8 хувь болж, өмнөх улирлынхаас 0,2 хувиар буурсан байна. Гэхдээ есдүгээр сарын байдлаар Испанийн ажилгүйдлийн төвшин 20,8 хувьтай гарсан юм.

Тус улсын хувьд хөдөлмөрийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийж байгаа юм.

Түүнчлэн Еврозоны ажилгүйдэл есдүгээр сард дахин өсч, эдийн засгийн байдал санаснаас муу байгааг баталлаа. Европын 16 гишүүн орон бүхий тус бүст ажилгүйдлийн төвшин 10,1 хувь болсон нь 1999 онд байгуулагдсан цагаас хойшхи хамгийн өндөр хэмжээ болж байгаа юм.

Бодлого боловсруулагчдын хувьд энэ оны хоёрдугаар улиралд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нэг хувиар өссөн тул гуравдугаар улиралд ажилгүйдлийн хэмжээ буурна хэмээн тооцоолж байсан юм. Дэлхийн хөгжингүй орнуудад ч мөн адил ажилгүйдлийн төвшин их байна. АНУ-д хөдөлмөрийн насны иргэдийн 9,6 хувь, Их Британид 7,7 хувь, харин Японд 5,1 хувь нь ажилгүй байгаа юм.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж