Бразильд нефтийн их хэмжээний нөөц олдлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Бразильд нефтийн их хэмжээний нөөц олдлоо

Бразильд их хэмжээний газрын тосны нөөц олдсон байна. Холбогдох байгууллагын урьдчилсан судалгаанаас харахад энэ орд газрын нөөц 15 тэрбум баррель байгаа юм. Хэрэв энэ нь батлагдвал Бразилийн нефтийн нөөц хоёр дахин нэмэгдэж, дэлхийн хэмжээнд газрын тосны хангамжаар тэргүүлэгч 10 орны нэг болох юм. Либрагийн орд нь Рио де Жанейрогийн эргээс 183 километрийн зайд байрлаж байгаа юм.

Америк тивд 1976 онд Мексикт Кантареллын ордыг нээснээс хойш ийм хэмжээний газрын тосны нөөц олдож байгаагүй юм.

Есдүгээр сард Бразилийн төрийн өмчит “Petrobras” компани шинэ орд газар нээх ажилд зориулан 70 тэрбум ам.долларын хувьцааг арилжаалсан байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж