Чикого тэргүүтэй АНУ-ын бизнесийн гурван топ сургууль декан хайж байна | News.MN

Чикого тэргүүтэй АНУ-ын бизнесийн гурван топ сургууль декан хайж байна

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Чикого тэргүүтэй АНУ-ын бизнесийн гурван топ сургууль декан хайж байна

“Chicago”, “Nortwestern”, “Harvard” гэсэн бизнесийн гурван топ дээд сургууль шинээр декан авах гэж байна. Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Чикагогын их сургуулийн декан Edward Snyder 2010 оны сүүл гэхэд ажлаа хүлээлгэн өгөх гэж байна гэж мэдэгдсэн. Өнгөрсөн оны зургадугаар сард Нортвестерн Келлоггын Менежментын сургуулийн декан Dipak Jain мөн албан тушаалаа өгөх гэж байгаагаа мэдэгдсэн. Түүний дараа, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Харвардын бизнесийн сургуулийн декан Jay O.Light бас гарах гэж байгаагаа зарласан. Энэ бол эрдэм шинжилгээний салбарынхны дунд хамгийн өндрөөр үнэлэгддэг гурван албан тушаал. Дэлхийн санхүүгийн хямралаас болж олон хүмүүс бизнесийн чиглэлээр ахисан зэрэг авах хэрэг байгаа эсэхэд шүүмжлэлтэй хандсан. Зарим нь бүр санхүү эдийн засгийн хямрал гаргахад хүргэсэн, түүнээс сэргийлж чадаагүй удирдагчдыг бэлтгэсэн байна гэж бизнесийн сургуулиудыг шүүмжилж байсан юм. Мөн бизнесийн сургууль төгсөгчдөд санал болгодог ажлын байрны саналын тоо 15 хувиар буурсан. Гэсэн ч бизнесийн дээд боловсролын ач холбогдол өндөр үнэтэй хэвээр байна.
Дээрх гурван сургууль энэ намраас өмнө шинэ удирдлагуудтай болно гэж найдаж байгаа юм. Чикаго, Нортвестерн, Харвард их сургуулиуд деканууддаа ямар цалин өгдөг нь нууц хэдий ч Америкийн Коллеж болон Их сургуулиудын мэргэжлийн холбооноос хийсэн Хүний нөөцийн 2009/20010 судалгаанаас үзвэл бизнесийн чиглэлээр докторын зэрэг олгодог сургуулиудын деканы жилийн дундаж цалин 260,000 орчим ам.доллар байсан.

Snyder декан 2001 оноос ажиллаж эхэлснээсээ хойш Чикагогын бизнесийн сургуулийн элсэлтийн 150 хувиар нэмэгдүүлж, төгсөгч David Booth-ээс сургуульдаа 300 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг авахаар болж, сургуулийн салбар кампусуудаа Сингапур болон Лондонд нээсэн. Snyder факультетдээ ажиллах багийг сайн сонгож авч чаддаг байсан нь түүний болон сургуулийнх нь амжилтад нөлөөлсөн гэж үздэг. Тэрбээр ирэх жил “Yale School of Management” сургуулийн деканаар ажиллах болно. Түүний удирдлаган доор Чикагогын бизнесийн сургууль анх удаагаа “Bloomberg BusinessWeek’s”-ын дэлхийн МБА хөтөлбөрүүдийн хамгийн шилдгээр шалгарсан юм.

Т.Санаа

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bair hymd zarna 2010-03-27 127.0.0.1

13-r horoolold Altan-Orgoo tsogtsolbort 49m2 buhii shine hun oroogui ul hodlohiin gerchilgee n garsan bairiig hymd zarna utas 55158198

Avatar

erdene 2010-03-27 127.0.0.1

ene odoo yu bichchihsen yum be yu ch oilgosongui aytaihan orchuulagchtai bolmoor yum aa

Avatar

Зочин 2010-03-27 127.0.0.1

Чикого гэж юу байдаг юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж