“Хонхны дуу”-гаар мюзикл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

“Хонхны дуу”-гаар мюзикл хийнэ

Монголын ардчиллын анхны хараацайнуудын нэг, авьяаслаг сэтгүүлч, ус
нийгмийн зүтгэлтэн, “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайханы “Хонхны
дуу”-гаар гавьяат жүжигчин Д.Сосорбарам мюзикл хийх гэнэ. Уг мюзиклийн
зохиол дээр ардчилалын алтан харайцайнуудын нэг , УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүл ажиллах бөгөөд ирэх арванхоёрдугаар сард үзэгчдийн хүртээл
болгохоор төлөвлөжээ.  “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан нь 2004 оны
хоёрдугаар сарын 10-нд хүнд өвчний улмаас хорвоог орхисон юм.  Тухайн
үед түүний бичсэн дайчин, хурч нийтлэлүүд нь нийгмийн оюун санааны
амьдралд хүчтэй нөлөө үзүүлж, Монголын сэтгүүлзүйд шинэ хуудсыг нээсэн
юм. 

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж