Хохирогчийг танихад тусална уу

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Хохирогчийг танихад тусална уу

Баянгол дүүргийн нутаг Вокзалын арын замд өнгөрөгч сарын 16-ны өдөр зам тээврийн осол гарч, 30 орчим насны эрэгтэй уг ослын улмаас нас барсан билээ.  Хохирогч нь хар куртик, цэнхэр жинсэн өмд, бор өнгийн ботинктой байсан бөгөөд баруун гарын эрхий, зүүн гарын эрхий, долоовор хуруунаас бусад хуруугүй. Зүүн гарын шуунд дуулга бамбай, нум сум, илд сэлэм бүхий дүрстэй, зүүн гарын бугалганд 1999-2000 он бүхий шивээстэй байсан аж.

Уг хүнийг таньиж мэдэх хүн Замын цаггдаагийн газрын 320 тоот өрөөнд ирж уулзах буюу 99130334,93021024 дугаарын утсаар холбоо барина уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж