
Цагдаа, хууль хяналтын байгууллагуудаас явуулж буй үйл ажиллагааны хувь заяа, үр дүн нь нутаг дэвсгэрийн цагдаагийн алба, гудамжинд эргүүл хийж буй цагдаагийн алба хаагчийн ажил үүрэгтээ хандах хандлага, ёс зүй, шударга байдалтай шууд холбоотой. Тиймээс санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй өнөө үед бүхий л анхаарлаа байгууллагын нүд чих болсон цагдаагийн алба хаагчийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, орчин үеийн техник хэрэгслээр хангахад хандуулахыг чухалчилж байгаа аж. Гэмт хэрэгтэй тэмцэж ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж буй цагдаагийн алба хаагчийн өөрийнх нь аюулгүй байдал мөн анхаарлын төвд байгааг бас онцолсон байна.
С.Отгон