Галын дөрвөн дуудлага иржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Галын дөрвөн дуудлага иржээ

Ням гаригт нийслэлийн хэмжээнд гал түймрийн дөрөв, галын зөрчлийн хоёр дуудлага иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 10, 14, 18 дугаар ангиуд ажиллаж галыг аюулгүй болгов. Тухайлбал,  Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд дугуй засварын газар шатаж байна гэсэн дуудлагыг 02:40 цагт авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 8х8 метрийн хэмжээтэй дугуй засварын газрын дээврийн хэсэг шатаж байсныг унтраалаа.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч сард нийт 168 удаагийн гал түймэр гарсан бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 42.4 хувь, гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ 21.8 дахин тус тус  өссөн байгаа аж.  Шалтгаан нөхцөлийг нь авч үзвэл гал түймрийн ихэнх нь ил задгай үнс нурам асгасанаас, цахилгааны холболтоос, санамрсаргүйгээр гал алдсанаас болдог байна. Иймд ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг галын аюулгүй байдлыг ханган ажиллаж, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж