Газар хөдлөлтийн төлөв байдлаар нээлттэй сонсгол хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.27-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн төлөв байдлаар нээлттэй сонсгол хийнэ

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс халдварт өвчний тархалт
нэмэгдэж байгаа болон, газар х
өдлөлтийн гамшигт үзэгдлийн талаар сэтгүүлчдэд
мэдээлэл хийсэн. С
үүлийн жилүүдэд Монгол Улсад шинээр болон дахин сэргэж байгаа халдварт өвчнүүдийн
тохиолдол ихээр нэмэгдэж байгаа. Тухайлбал томуугийн A х
үрээний (H1N1)
шинэ вирусын халдвар 2009 оны аравдугаар сарын 12-нд анх б
үртгэгдэж,
2010 оны хоёрдугаар сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд лабораториор батлагдсан
1367 тохиолдол гарса
н нь түгшүүр төрүүлэх хэмжээнд
х
үрээд байгаа. Харин цагаан
сарын дараагаас залгуулаад 2010 оны улирлын томуу эрс нэмэгдсэн. 
Үүний
зэрэгцээ
газар хөдлөл судлалын
мэргэжилтн
үүд 2010-2012 онд Монгол Улс газар хөдлөлтийн идэвхтэй үе байна гэдгийг
шинжлэх ухааны үндэстэйгээр гаргаж тавиад байгаа. Ялангуяа нийслэл хот газар хөдлөлтийн
эрсдэл
тэй бүсэд хамаарч
байгаа тул
түүнээс урьдчилан сэргийлэх, аврах, сэргээн босгох өнөөгийн чадавхи,
боломжид
үнэлгээ хийлгэхээр ҮАБЗөөс Засгийн
газарт чиглэл
өгч Шадар сайдаар ахлуулсан “Газар хөдлөлтийн
гамшгаас хамгаалах нэгдсэн т
өлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын
хэсэг байгуул
сан.

Уг ажлын хэсгээс
ирэх даваа гаригт
“Газар хөдлөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, авах арга хэмжээ” сэдэвт нээлттэй
сонсгол
хийх юм байна. Тус
сонсголд Шадар сайд
М.Энхболд болон УИХ-ын Аюулгүй
байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд,
Барилга хот
байгуулалтын сайд, Онцгой байдлын ер
өнхий газрын дарга, хотын удирдлагууд оролцох
юм байна. Нээлттэй сонсгол
Төрийн
ордон дахь
“Иргэний танхимд” 11.00 цагаас
болох аж.

Б.ГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж