БТСГ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг хүлээн авч, уулзана

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга Д.Эрдэнэбилэгийг хүлээн авч, уулзана

Улаанбаатар хотноо МҮОХ-ны байранд аравдугаар сарын 20-24-ний өдрүүдэд болж өнгөрсөн 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, дөрөв дэх удаагаа тивийн аваргаар тодорсон их мастер Д.Эрдэнэбилэг болон хүрэл медаль хүртсэн Р.Манлай, М.Нямжаргал нарыг өнөөдөр 11.00 цагаас БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч, уулзахаар болжээ. Монгол Улсад гурав дахь удаагаа зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн даамчин оролцож, нэг алт, хоёр хүрэл медаль хүртсэнээр багийн амжилтаар хоёрдугаар байрт шалгарсан билээ. Ази тивд чансаагаараа тэргүүлж буй их мастер Д.Эрдэнэбилэгийн тухайд Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, их мастер цолоо бататгаад зогсохгүй ирэх оны тавдугаар сард Голландад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.

Энэ жилийн Азийн аваргад манай улсаас эрэгтэйчүүдийн төрөлд Р.Манлай, эмэгтэйчүүдийн төрөлд М.Нямжаргал нар хүрэл медаль хүртсэн билээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж