Татварын орлогыг давуулан биелүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Татварын орлогыг давуулан биелүүлжээ

Үндэсний татварын албаны хамт олон өнгөрсөн аравдугаар сард улсын төсөв болон Хүний хөгжлийн санд нийт 128.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 147.1 тэрбум төгрөг төвлөрүүлж сарын төлөвлөгөөг 114.4 хувиар биелүүлжээ. 

Жилийн өссөн дүнгээр 862.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 959.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж төлөвлөгөөг 111.3 хувиар биелүүлэн 97.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. 

Нийт улсын төсөв болон Хүний хөгжлийн санд төвлөрүүлсэн орлогын 83.6 хувь буюу  123.1 тэрбум төгрөгийг Улсын Төсвийн орлого хяналтын газар, үлдэх 16.4 хувийг аймаг, нийслэл, дүүргийн татварын албад төвлөрүүлсэн аж.

Улсын Төсвийн орлого хяналтын газар нь төсвийн орлогын сарын төлөвлөгөөг 117.5 хувиар, өссөн дүнгээр 110.1хувь, орон нутгийн татварын албад нь сарын төлөвлөгөөг 101.1хувь, өссөн дүнгээр 118.1хувиар тус бүр  биелүүлэн ажиллажээ.

2010 оны эхний арван сарын байдлаар татварын албаны нийт хамт олон төсвийн орлогын төлөвлөгөөг сар бүр сарын болон өссөн дүнгээр жигд ханган биелүүлж,  ажилласан юм байна.   

Гэхдээ жилийн эхнээс татварын нэр, төрөл бүрээр төлөвлөгөөг биелүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ч, НӨАТ, Архины ОАТ, Алтны үнийн єсєлтийн албан татвар гэсэн гурван нэр төрлєєр төлөвлөгөө тасарчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж