Гэр бүлийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү?

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү?

Үүний хариуг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар өгөх гэж байна. Хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг хүүхдийн насны байдлыг харгалзан, амьжиргааны доод төвшний хэмжээгээр тогтоох талаар зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн зарим  заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд ирүүлжээ. Үүний дагуу Үндсэн хуулийн Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх дунд суудлын хуралдаан энэ арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Үндсэн хуулийн Цэцийн ордны хуралдааны танхимд болох аж.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж