Америк бүсгүй дэлхийн миссээр тодров

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Америк бүсгүй дэлхийн миссээр тодров

“Дэлхийн мисс- 2010” тэмцээнд америк бүсгүй Александрия Миллс ялсан тухай тэмцээний албан ёсны сайтаар аравдугаар сарын 30-нд мэдээлжээ. Хоёрдугаар байранд Ботсвана улсын Эмма Вареус, гуравт Венесуэлийн Адриана Васини нар шалгарсан байна. Хятадын өмнөд нутгийн Санья хотноо болсон тэмцээний шигшээд дэлхийн олон орны 100 гаруй гоо бүсгүй өрсөлдсөн байна.

Тэмцээний албан ёсны сайтын мэдээнд Дэлхийн мисс-2010 болсон 18 настай Александрия Миллс багш болох хүсэлтэйг өгүүлсэн байв. Дэлхийн мисс кантри болон сонгодог хөгжимд дуртай гэнэ. Гэрэл зураг, аялал жуулчлалын хоббитой.  Хоёрдугаар байр эзэлсэн 20 настай бүсгүй биеийн байцаалт дээрээ одоо ажил хийнгээ суралцдаг гэсэн байв. Вареус спортоор хичээллэж, яруу найраг сонирхдог ажээ. Венесуэлийн 22 настай бүсгүй анагаахын их сургуулийн оюутан, ирээдүйд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллах хүсэлтэй гэнэ.

Путины охин Солонгос залуутай гэрлэж байгаа гэнэ үү?
Өмнөд Солонгосын төвийн сонины нэг “Чунан ильбо” Москвад ажиллаж байсан дипломат Юн Чон Гугийн хүүтэй Оросын ерөнхий сайдын бага охин Катерина суух гэж байгаа тухай өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.  Сонин үүнийг өөрийн эх сурвалжийн мэдээ гэж байгаа. Катерина ба Солонгосын дипломатын хүү хоёр 1997 онд Орос дахь олон улсын сургуулийн үдэшлэг дээр анх тааралдсан ба одоо хоёулаа АНУ-д сурч байгаа гэсэн байв. Хуримын талаар Юн Чон Гу одоо Японд суугаа Солонгосын элчин Квон Чхоль Хён хоёр наймдугаар сард оройн хоолонд хамт орохдоо ярьсан гэж уг сонин бичсэн байв. Энэ талаарх мэдээллийг Солонгосын бүх сонинд нийтэлсэн байлаа.

“Владимир Путины нэг охин нь нөхөрт гарч байгаа тухай Солонгосын сонины мэдээ нь үнэн байдалд нийцэхгүй” гэж Оросын ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Оросын РИА Новости агентлагт мэдэгдсэн байна.
Путиных Мария (1985 онд төрсөн), Катерина (1986 онд төрсөн) хоёр охинтой. Жилийн өмнө Уго Чавесийг Ново-Огерево дахь өргөөндөө Путин хүлээн авч байхдаа өвөө болоогүй л байна гэж хэлж байлаа.

Жулия Робертс архинд орж байна

Холливудын од, олон хүүхэдтэй ээж Жулия Робертс завсар зайгүй кинонд тоглож байгаа учир ядарч, сэтгэлийн дарамттай байна гэж argumenti.ru мэдээлсэн байв.
Саяхан Малибу дахь нэгэн ресторанд гурван хүүхдийнхээ хамт ирэхдээ  хүүхдүүд нь ширээ тойрон гүйж байх хоорондуур Жулия Робертс архи нэлээд зоогложээ. Өмнө нь Жулия Робертс ингэж архинд дурлаж байгаагүй билээ.
Жулия Робертс, «Эрин Брокович» киноны эмэгтэйн дүрийн шилдэг жүжигчин гэж «Оскар» шагналыг 2000 онд авч байсан юм. Мөн хамгийн өндөр орлоготой жүжигчин эмэгтэй, гэж нэрлэгдэж байлаа. Түүний тоглосон кинонууд нь зөвхөн прокатад гэхэд хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг оруулсан байлаа.
Жулия нөхрийнхөө хамт энэ арваннэгдүгээр сарын сүүлчээр зургаан нас хүрч байгаа хоёр ихэр Хэзел Патриш, Финнеас Уолтер ба гурван настай  Генри Даниэл Модер нараа асарч байгаа. Робертс гэр бүлийнхээ хамт Нью-Йорк дахь пентхауст амьдардаг. Тахо гэдэг газар эдлэнтэй. Мөн Малибуд байртай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж