АНУ, Ватикан дэлхийн биосферын эсрэг

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

АНУ, Ватикан дэлхийн биосферын эсрэг

Нагоя хотноо болж буй бага хурлаар дэлхийн амьтан, ургамлын төрлийн олон зүйлийг хамгаалах талаар хамгийн анхны болох дэлхийн хэмжээний гэрээг батлан хүлээн авлаа.

Уг баримтад гарын үсгээ зурсан орнууд 2020 он гэхэд хуурай газар ба далай тэнгисийн байгалийн хамгаалалтын бүсийг мэдэгдхүйц нэмэгдүүлэх үүрэг хүлээв. Баян орнууд ядуу орнууддаа байгаль хамгаалахад зориулсан сан байгуулна. Гэрээнд АНУ, Ватикан, Андорра гэсэн гурван орон л гарын үсгээ зурахаас татгалзав.

Бямба гаригийн өглөө эрт НҮБ-ын конвенцийн оролцогч орнуудын бага хурал Японы Нагоя хотноо маш чухал хуралдааныг хийлээ. Үүнд био төрлийн олон янзыг хамгаалах “Зорилт-2020” гэсэн конвенцийн төлөвлөгөө ба генетикийн нөөцийг ашиглах протокол болон конвенцийн санхүүгийн  төлөвлөгөөг дэмжин батлав. Бага хуралд оролцогсод дэлхийн амьтан, ургамлын олон төрлийн мөхлийг хурдыг сааруулж чадна гэсэн найдвартайгаар хуурай газар ба далай тэнгисийн байгалийн хамгаалалтын бүсийн хилийг нэмэгдүүлэхээр тохиролцож чадлаа. Байгалийн хамгаалалтын бүсийг өргөтгөснөөр экосистемийн эвдрэлийг ирээдүйд сааруулна гэж тэд үзэв.

Төлөвлөсөн цагаасаа илүү яриа хэлцэл явуулж байж хурлын төлөөлөгчид конвенцийг гаргасан юм гэж PhysOrg.com. тэмдэглэжээ. Мөн баян ядуу орнуудын саналын зөрөлдөөнийг шийдэж чадсан ба чухал генетикийн нөөц болох тухайлбал, эмийн ургамлыг бүгд нээлттэй нийтээр ашиглахаар тохиролцов. Энэ асуудлаарх зөрөлдөөн хоёр долоо хоногийн хэлэлцээрийн үр дүнд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид түгшиж байсан юм.

НҮБ-ын ивээл дор био олон төрлийг хамгаалахын тулд нэгдэн ажиллах байгууллага байгуулахыг уриалсан эрдэмтдийн үнэлгээгээр Дэлхийн био төрлүүдийн мөхөл одоо түүхийн дунджаас 100-1000 дахин хурдтай явагдаж байна.

Дэлхий дээр 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлийн устсан цагаас хойш өнөөдөр бид амьтдын хамгийн өргөн цар хүрээтэй мөхлийн босгонд ирээд байна.Хэрэв дэлхийн хамтын нийгэмлэг экосистемийг аврах талаар яаралтай арга хэмжээ авахгүй бол тэр харилцан холбоотой амьд байгалийн мөхлийг дагуулж магадгүйд хүрч байна. Энэ нь эргээд хүний аж амьдралд сөрөг нөлөөтэй. Загас агнуур ба ундааны усны нөөц эрс буурах нь хүн  өөрөө оршин тогтнох уу гэсэн асуудлыг гаргаж ирнэ.

Дэлхийн 193 оныг төлөөлсөн НҮБ-ын бага хурлын төлөөлөгчид 2020 он гэхэд эх газруудын 17 хувь, далай тэнгисийн 10 хувийг хамгаалалтын бүс болгохоор тохиролцож чадлаа.  Харьцуулахад одоо хуурай газрын 13 хувь, далай тэнгисийн нэг хувь нь хамгаалалтад байна. Хамгаалалтай бүс гэдэг нь дархан цаазтай газрууд, үндэсний хүрээлэнгүүд, далайн нөөцийн хэсгийг хэлж байгаа юм.

Цуврал тохиролцоонд хүрэх нь энгийн биш байсан ч ээдрээтэй тохиролцоогоор хийж чадлаа. НҮБ-ын өнгөрсөн жилийн цаг уурын өөрчлөлтийн хэлэлцээр шиг энэ удаа тохиролцож чадахгүй гэсэн түгшүүр байсан юм. Хэлэлцээрт хүрч чадсан мэдээг бүх төлөөлөгчид суудлаасаа босон алга ташин угтсан юм.

“Ийм тохиролцоонд бид маш баяртай, маш аз жаргалтай байна. Бид зөрөлдөөн, эргэлзээтэй байсан ч бид хэрэгтэй үр дүндээ хүрч чадлаа “ гэж Бразилийн Биологийн олон төрөл ба ой модны сайд Браулио Феррейра де Суза Диас онцлон тэмдэглэв.

Тохиролцоог хэрэгжүүлэхэд нь байгалийн хамгаалалтын бүсийг бий болгон хэрэгжүүлэх хөгжиж буй орнуудын санхүүгийн боломж ээдрээтэй байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд өндөр хөгжилтэй орнууд ба ивээн тэтгэгчид орж болох санг байгуулна. Дараагийн удаа 2012 онд Энэтхэгт болох бага хурлаар уг санг байгуулахаар болов. Энэ удаагийн хурлыг зохион байгуулагч Япон гэхэд л хөгжиж буй орнуудын байгаль хамгаалах санаачлагад хоёр тэрбум ам.доллар гаргахаар амлав. Биологийн олон янзын төрлийг хамгаалах конвенцид гарын үсэг зурахаас АНУ, Ватикан, Андорра татгалзлаа.

“Нагоягийн бага хурлаар биологийн олон төрөл зүйл ба хөгжлийн тухай тунхаг гаргаж байгаа нь Дэлхийн амьдралыг хамгаалах даяарчлалын хамтын ажиллагаа ба зохицлын шинэ эриний эхлэл. Киото цаг уурын талаарх даяарчлалын анхны гэрээний газар гэж түүхэнд орсон бол Нагояг төрөл зүйлийн олон янзыг хамгаалах дэлхийн хамгийн анхны хамтрал гэдгээр дэлхий санах болно” хэмээн бага хурлын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ахмед Жуглаф мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж