
Хойд хөршийн Эрхүү мужид саа өвчний дэгдэлт гарсантай холбоотойгоор өнгөрсөн 6, 7, 10 дугаар сараас 1-3 насны хүүхдүүдийг саагийн вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Вакциныг нэг сарын зайтай 2 удаа уух шаардлагатай байдаг аж. Дээрх хугацаанд вакцинжуулалтанд хамрагдаагүй, хоёр дахь тунгаас хоцорсон хүүхдүүдийг өнөөдрөөс 5-ныг дуустал нэмэлт вакцинжуулалтад хамруулахаар болоод байна. Тиймээс эцэг эхчүүд дээрх насны хүүхдээ харьяа өрхийн болон сумын эмнэлэг, Эрүүл мэндийн нэгдэлд дээр очиж вакцинд хамруулах хэрэгтэйг эмнэлгийн байгууллагаас зөвлөж байна. Саа өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвбчилдөг бөгөөд амьсгалын замаар халдварлаж мэдрэлийн эрхтэн тогтолцоог гэмтээх аюултай хурц халдварт өвчин аж.
С.Отгон