Өнөөдөр Үндэсний өгөх өдөр

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Үндэсний өгөх өдөр

“Үндэсний өгөх өдөр”-ийг  өнөөдөр анх удаа зохион байгуулна. Энэ өдрийн  зорилго нь ядарч яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулахад оршиж байгаа аж.

“Үндэсний өгөх өдөр”-ийн хүрээнд   “Хүн бүр 500 төгрөг” аян өрнөх ба хүн олноор цугладаг нийтийн үйлчилгээний гол цэгүүдэд 500 төгрөгийн хандив цуглуулах юм. Түүнчлэн нэг нас есөн сартай,  булчингийн хатангиршил хэмээх хүнд өвчтэй Э.Удвал охиныг Өмнөд Солонгос улсад эмчлүүлэх зардал цуглуулах хандивын тоглолт UB Palace -ийн концертын их танхимд болох ажээ. Тоглолтод “Харанга”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, МУГЖ дуучин Б.Сарантуяа болон рок поп, зохиолын дуучид оролцоно.

Мөн Тэнгис, Өргөө, Соёмбо кино театрт өнөөдөр нээлтээ хийх “Помогите нам-2” киноны хоёр өдрийн орлогыг Уянга охинд хандивлана.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж