
Монгол-Оросын найрамдлын 50 дахь сарын баярын хурал, Оросын Холбооны Улсад сургууль төгсөгчдийн уулзалт Дундговь аймагт болоо. Уулзалтад ОХУ-ын элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.А Денисович, Оросын Шинжлэх ухаан, соёлын ордны дэд захирал С.В.Скворцов, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Орос улсад сургууль төгсөгчдийн холбооны тэргүүн Ё.Максим нар оролцлоо. Аймгийн Засаг дарга Д.Чандмань баярын хурал дээр хэлсэн үгэндээ “Дундговь аймаг Оросын Холбооны Улсын Буриадын Бичурскийн районтой хамтран ажиллаж урлагийн тоглолт, солилцож хурдан морины уяачдаа очуулан хурдан удмын адуу өсгөх хэлдэлцээр байгуулах, сурагчдыг өөр өөрийн нутагт солилцон амруулах зэргээр хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурьдаад цаашид эдийн засгийн салбарт ч харилцаа холбоогоо өргөтгөхийн чухлыг” онцлон дурьдав. Уулзалтын үеэр ОХУ-д сургууль төгсөгч М.Энхбат, О.Чулуунбат, Х.Эрдэнэ-Очир, доктор А.Нансалмаа нарыг ОХУ-ын элчин сайдын жуух бичгээр шагнав. Мөн Сайнцагаан сумын засаг дарга МОНН-ийн аймгийн зөвлөлийн тэргүүлэгч М.Баянсанд МОНН-ийн дээд шагнал “Алтан од” одонг гардууллаа.
Мөн ерөнхий боловсролын сургуульд орос хэлний сургалтын чанарыг сайжруулахад хүчин зүтгэл гарган ажиллаж байгаа зарим багш нарыг Оросын шинжлэх ухаан, соёлын ордны шагналаар шагнаж байр хүргэлээ.
Мөн ОХУ-ын элчин сайдын нэгдүгээр нарийн бичгийн дарга А.А. Данисович, МОНН-ийн гүйцэтгэх захирал Ё.Максим нарыг Дундговь аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр. Оросын шинжлэх ухаан, соёлын ордны дэд захирал С.В.Скворцов нарыг аймгийн засаг даргын “Хүндэт жуух”-аар шагнасныг нөхөр Д.Чандмань гардуулж баяр хүргэв.
Уулзалтанд оролдцогчид Төв халхын дуулалт жүжгийн театрын жүжигчдийн хүндэтгэлийн концерт үзэж оросын уран сайхны инээдмийн шинэ кино сонирхуулав.
Энэ үеэр Оросын холбооны улсад сургууль төгсөгчдийн уулзалт, ярилцлага хэд хэдэн газарт боллоо.
С.ПҮРЭВСҮРЭН