Төрийн ордны Соёмбо танхимд МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн. Уг хурлаар намын дотоод дэг журмын талаарх асуудал хэлэлцэнэ, МАХН-ын дарга С.Баяр ирж оролцож магадгүй гэсэн яриа гараад байсан юм. Учир нь С.Баяр Ерөнхий сайдын албаа хүлээлгэн өгснөөс хойш суудаг болсон өрөөнд хурал болж байсан учир ийм таамаг дэгдсэн юм. Гэвч уг хуралд С.Баяр оролцоогүй бололтой. Соёмбо танхимд 18 цагт эхэлсэн хурал цаг хүрэхгүй хугацаанд болоод тарлаа. Нэгэнт намын дарга ирээгүй учраас онц ноцтой асуудал хэлэлцсэнгүй таржээ гэсэн яриа тархаад байна.