МАХН-ын Удирдах зөвлөлийн хурал Төрийн ордны Соёмбо танхимд 18.00 цагт эхэллээ. Түүгээр намын байгууллагын дэг журмын талаар хэлэлцэж байна гэсэн сурагтай байна. Хуучнаар Соёмбо танхимд УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайдын ажлаа өгсний дараагаас суудаг болсон юм. С.Баярын албан өрөөнд хуралдаж байгаа учраас С.Баяр ирсэн гэсэн яриа Төрийн ордонд дуулдаж байна.
Д.ОЮУН