
Ийм маягаар сураггүй болсон гэж байсан 298 хүний тоо 163 болов. Одоогоор цунамийн аюулаар үрэгдэгсдийн тоо 413 хүн болж байна. Сануулахад өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт далайн ёроолын газар хөдлөлт цунами дагуулж, дараагийн өдөр нь Мерапи галт уул дэлбэрсэн юм. Аврах ажил үргэлжилж байгаа боловч хүчтэй салхи бороо саад болж байна.