Олон улсад хандан уриалга зарлахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Олон улсад хандан уриалга зарлахаар боллоо

Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс зудад нэрвэгдсэн малчдад туслах ажлын хүрээнд  Олон Улсын Улаан загалмайн холбооны гамшгийн яаралтай сангаас 550 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай аймгийн огт малгүй болсон 1200 өрхөд сарын хэрэгцээний хүнс, дулаан хувцас, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлсэн билээ. Гэвч орон нутагт малчдын байдал нэн хүнд байна. Тиймээс үүнтэй холбогдуулан  олон улсад хандан  уриалга зарлахаар болжээ. Уриалгын талаар энэ сарын 29-нд  сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж