Гондураст хөлбөмбөг тоглож байсан хүмүүсийг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.10.31-нд нийтлэгдсэн

Гондураст хөлбөмбөг тоглож байсан хүмүүсийг хөнөөв

Сан-Педро-Сула хотод хөлбөмбөг тоглож байсан  хүмүүсийг буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай Agence France-Presse ням гаригт мэдээлжээ.
Цагдаагийн мэдээгээр орон нутгийн хүмүүс хөлбөмбөгийн тэмцээн үзэж байх үеэр машинтай зэвсэглэсэн 5-8 хүн ирээд талбайд байсан тоглогчдыг буудан хөнөөсөн байна.
Арван хүн газар дээрээ, дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдэж ирээд нас баржээ. Шархадсан хүмүүсийн тоог одоо тодруулж байгаа гэнэ.
Гэмт хэргийн шалтгаан тодорхойгүй. Урьдчилсан дүгнэлтээр гэмт хэргийн бүлэглэлийн мөргөлдөөн байсан бололтой. Сан-Педро-Сулийн районд хэд хэдэн гэмт хэргийн бүлэглэл үйл ажиллагаа явуулдаг.
Гондурас энэ жилдээ 100 мянган хүнд ноогдож байгаа аллагын тоогоор тэргүүлж магадгүй. Одоогоор энэ үзүүлэлт нь 78,8 болоод байгаа юм. Сануулахад, 2010 оны есдүгээр сард Сан-Педро-Сулийн  гутлын жижиг үйлдвэр халдлагад өртөн 18 хүн алагдаж, найман хүн шархадсан. Тэр үед цагдаагийнхан үүнийг гэмт хэргийн бүлэглэлүүдийн нөлөөний төлөөх сөргөлдөөн гэж дүгнэж байжээ.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж