Турк Израилийг аюултай гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2010.10.31-нд нийтлэгдсэн

Турк Израилийг аюултай гэж үзэв

Туркийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Израилийг гадаад аюул учруулж буй орнуудын тоонд оруулжээ. Энэ тухай The Jerusalem Post сонин аравдугаар сарын 30-нд мэдээлсэн байв.
Туркийн Аюулгүйн зөвлөл ойрын таван жилийн стратегийг баталсан. Энэ баримтад анх удаагаа сүүлийн жилүүдийн Израилийн үйл ажиллагааг нээлттэй авч үзээд Туркт аюул учруулж байна гэж дүгнэжээ. Үндэсний аюулгүйн зөвлөл нь Израилийн үйл ажиллагаа Ойрхи Дорнодын орнуудад зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг өдөөж магадгүй байна гэж дүгнэжээ. Харин Туркийн эрх баригчид Ойрхи Дорнодод цөмийн зэвсэг гарч ирэх ёсгүй гэсэн байна.
Мөн Туркийн Үндэсний аюулгүйн зөвлөл гадаад аюул учруулах орнуудын тооноос Сири, Болгар, Гүрж, Армян, Ираныг хассан байв. Зөвлөлтийн үеэр уг жагсаалтад орсон Оросыг энэ жагсаалтаас хасна гэж хэвлэлийнхэн бичиж байсан ч уг мэдээлэл батлагдсангүй.

Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж