
Топ-20 индекс 12915.30 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 58.16 нэгжээр буюу 0.4 хувиар буурчээ. Индексийн сагсад багтах Мах импекс /5.0хувь/, Шарын гол /3.6 хувь/, Хөх ган /3.5 хувь/, Таван толгой /2.5 хувь/, УИД /1.9 хувь/, Улаанбаатар ЗБ /1.5 хувь/, Говь /0.2 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаасны ханш буурсан нь индексийн бууралтад нөлөөллөө.
Зах зээлийн нийт үнэлгээ 7.0 тэрбум төгрөгөөр буюу 0.6 хувь өсч, нэг их наяд 173.9 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь өссөн үнэт цаасны тоонд Тахь-ко /14.8 хувь/, Дархан тээвэр /14.5 хувь/, Монгол дизель /14.1 хувь/, ханш нь буурсан үнэт цаасны тоонд Жинст увс /14.5 хувь/, Мах импекс /5.0 хувь/, Оллоо /4.5 хувь/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 22 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Гермес центр /1.3 сая ширхэг/, Багануур /162.3 мянган ширхэг/, Ремикон /116.5 мянган ширхэг/ ХК-ийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Багануур /1.04 тэрбум/, Шивээ овоо /183.9 сая төгрөг/, Гермес центр /64.2 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас арилжигдсан байна.