Д.Болдын загварууд худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Д.Болдын загварууд худалдаанд гарлаа


“Гоёо” брэнд өнөөдөр 14.00 цагаас Улаанбаатар их дэлгүүрт дуучин Д.Болдтой хамтран гаргаж буй “Be Bold” коллекцийнхоо нээлтийг хийн, шинэ бүтээгдэхүүнээ худалдаанд гаргалаа. “Гоёо” брэндийн оддын цуврал коллекцийнхоо эхнийхийг дуучин Д.Болдтой хамтран гаргаж байгаа бөгөөд “Гоёо”-гийн дизайнерууд бүтээсэн “Be Bold” 17 загварын хувцаснаас бүрдэж байгаа аж.

“Be Bold” коллекцид эрэгтэй, эмэгтэй, аксисуариуд багтжээ. Хатуу шийдэмгий эрч хүчтэй байхыг тунхагласан коллекцийн онцлог нь сүлжмэл загварын хамгийн нарийн хүнд хээ сүлжээс, элементүүдийг агуулсан тансаг хэрэглээ гэдгээрээ ялгарна гэдгийг дизайнерууд онцолж байв. “Be Bold” коллекцийг монголд төдийгүй ОХУ, Голланд, Итали зэрэг дэлхийн олон оронд худалдаалах аж. Энэхүү коллекцийн загваруудыг  “Гоёо” брэндийн салбар дэлгүүрт 70-300 мянган төгрөгөөр худалдаалах юм билээ. “Be Bold” коллекцийн нээлтийн үеэр дуучин Д.Болдоос сэтгэгдлийг нь сонслоо.


-Өөрийн нэрийн брэндээ танилцууллаа. Сэтгэгдэл ямар байна?

-“Гоёо” брэндтэй хамтран шинэ коллекци гаргаж байгаадаа баяртай байна. Энэ маань монголд анх удаа гаргаж буй хувь хүний брэнд гэж ойлгож байгаа. Хүмүүст таалагдана байх гэдэгт итгэж байна.

-“Be Bold” коллекцийн загварууд тус бүрдээ нэртэй юу?

-Дотроо бол нэр байхгүй. “Be Bold” гэсэн нэг нэрэн дор бүх загварууд багтана.

-Гоёл,чимэглэлийн аксисуариуд нь юу байх бол?

-Бээлий, ороолт гэх мэтчилэн зүйлүүд байгаа.


-Та сая тайзан дээр өмсөж гарсан загвартаа нэр өгч болох уу?

-“Амжилттай”

-Ойрын хугацаанд амжуулах ажлынхаа төлөвлөгөөнөөс хэлж болох уу?

-“Гоёо” брэндийн сурталчилгааны ажлууд байгаа. Мөн удахгүй “Монгол поп” цомгийнхоо нээлтийг хийнэ.

-“Монгол поп” цомгийн нээлтэд та “Be Bold” загвараараа гоёх уу?

-Тэгнэ ээ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж