Берлускони “хогны хямрал”-ыг шийдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Берлускони “хогны хямрал”-ыг шийдсэн гэв

Сильвио Берлускони. Фото: AFP, архив

Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Неаполь ба ойролцоох хотуудад нь хогны асуудлыг шийдсэн гэж баасан гаригт мэдэгдсэн тухай Agence France-Presse мэдээлэв.

Берлусконийн хэлснээр бүсийн 18 хотын захиргааны тэргүүн нартай хэлэлцээр хийсний явцад хямралаас гарч чаджээ. "Терциньо хотод хоёр дахь хогийн цэгийг хийхгүй " гэж Италийн ерөнхий сайд хэлээд хог асгах цэгийг бариулж байсан хуульд дараагийн долоо хоногийн сүүлчээр өөрчлөлт оруулна гэж амласан байна.

Неаполь болон тэр хавийн хотуудад “хогийн хямралыг”  Терциньо  хотын ойролцоо гурван сая тонн хогийн багтаамжтай хог асгах цэг байгуулах гэсэн нь үүсгэсэн юм.

Хотынхон тэнд байдаг бас нэг том хог хаях цэгийн замыг эсэргүүцлээ илэрхийлэн хаасны улмаас хотын гудамжууд хогондоо дарагдсан байлаа.

Хог боловсруулах асуудал Неаполь ба түүний орчимд хамгийн хурц байгаа. Тэнд 2007 онд гарсан “хогийн хямрал” нь уг бүсэд хогийн цэг хангалтгүй мөн хогийн цэг мафийн хяналтад байна гэсэн яриаг гаргасан байлаа. Хогийн асуудал Берлусконийн сонгуулийн гол амлалтын нэг байлаа. Тэрээр 2008 оны зун сонгуульд ялсны дараа Неаполийн хогийн асуудал шийдэгдлээ гэж байсан юм.


Эх сурвалж: Лента.ру. Бэлтгэсэн Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж