
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама аравдугаар сарын 29-нд Йеманаас Чикагод явуулсан сэжиг бүхий илгээмжтэй холбогдуулан тусгай мэдэгдэл хийлээ. Ерөнхийлөгчийн илгээлтийг CNN шууд дамжуулсан байна.
Лондон ба Дубайн нисэх буудлуудад үлдээн шалгасан хоёр илгээлтэд хоёуланд нь тэсрэх бодис илэрсэн байлаа гэж Барак Обама мэдэгдэв. Ерөнхийлөгчийг ярихаас өмнө Чикаго дахь Холбооны мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч эдгээр илгээмжүүдэд ямар нэгэн аюултай зүйл байгаагүй гэж мэдэгдсэн байв.
АНУ-ын ерөнхийлөгч сэжигтэй илгээмжүүдийн талаар пүрэв гаригийн орой мэдээлэл авсан гэнэ. “Террорист заналын тухай итгэлтэй эх сурвалжаас” мэдээлэл авсан гэж тэр хэлэв.
Тэсрэх бодистой илгээмжүүдийг Йемен дэх “Аль-Каида”-тай тэр шууд холбон хэлээгүй ч “Йеменд үйл ажиллагаа явуулж буй террорист байгууллагын салбарыг АНУ устгана” гэжээ. “Чикаго дахь жүүдийн шашны байгууллагуудад” уг илгээмжүүдийг явуулсан” гэж Обама батлан хэлсэн байна.
Сануулахад, Йеменаас АНУ-д Дубай ба Лондоны нисэх буудлуудаар дамжуулан илгээсэн ачаан дундаас тэдгээр тэсрэх бодистой илгээмжүүд олжээ. Мөрдөн байцаалтад ойр эх сурвалжаас авсан мэдээгээр тэднийг Йемены нэг хаягаас явуулсан байлаа гэж Associated Press мэдээлж байна. Эдгээр илгээмжид принтерийн картрижүүд байсан ба тэднийг цахим системтэй утсаар холбож өгсөн байлаа.
Илгээмж илэрсэнтэй холбогдон Америкийн зах зээлийн ачааны томоохон компаниуд UPS ба FedEx ямар ч ачааг Йеменаас авахгүй болжээ. Баасан гаригт Америкийн нисэх хүчний сөнөөгч онгоцнууд Арабын нэгдсэн эмиратаас Нью-Йоркт нислэг хийж байсан Emirates нисэхийн компанийн онгоцыг дагалдан ниссэн байна. Жон Ф. Кеннедийн нисэх буудалд газардсан уг онгоцонд Йеменаас ачаа ирсэн байжээ. Уг онгоцны шалгалтын талаар тодорхой мэдээлэл гаргаагүй байв.