
Европын холбооны орнуудын лидерүүд тус холбооны Үндсэн хуулийг орлож байгаа Лиссабоны гэрээг шинэчлэхээр тохиролцжээ.
Энэ тухай ЕХ-ны ерөнхийлөгч Херман ван Ромпей мэдэгдсэн ба түүний өөрчлөлтөөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа тус холбооны орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх санг байгуулах юм байна. Одоо тийм тусламж үзүүлэхийг хориглосон байгаа.
Гэрээнд оруулах засварыг Герман, Франц хоёр санаачилсан ба энэ асуудлыг 2010 оны ЕХ-ны арванхоёрдугаар сарын саммитаар шийдэх ажээ. Энд шийдэгдсэний дараа тэр нь 2013 оноос хүчин төгөлдөр болох юм. Мөн энэ шинэчлэлд төсвийн зарчмыг бариагүй орнуудын санал өгөх эрхийг түтгэлзүүлхээр тусгагджээ. Меркелийн яг энэ хэсгийн санаачлагыг гишүүн 27 орон бүгд дэмжихгүй бололтой.
Лиссабоны гэрээ 2007 онд Португалийн нийслэлд байгуулагдан гарын үсэг зурагдсаны дараа түүнийг батлах ажиллагаа хоёр жил үргэлжилж хамгийн сүүлд Чех дэмжсэн байлаа.