Марафонч Б.Сэр-Од төрийн одон хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Марафонч Б.Сэр-Од төрийн одон хүртлээ

Хөнгөн атлетикийн ОУХМ, марафон гүйлтийн спортын шилдэг тамирчдын нэг Б.Сэр-Од Алтангадас одон хүртжээ. Нийслэл хотын 371 жилийн ойн өдрөөр буюу өчигдөр түүний шагналыг нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр гардуулсан байна. Энэ өдөр спортынхноос цөөнгүй хүн төрийн одон тэмдэг хүртсэний нэг нь Алтангадас одонгоор энгэрээ мялаасан Монголын хєнгєн атлетикийн холбооны Ерєнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар байв. Түүнчлэн энэ өдөр Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 3-р бага сургуулийн биеийн тамирын багш Д.Мөнхцэцэг Алтангадас, Монголын хөнгөн атлетикийн холбооны ажилтан Ж.Даваасүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулжээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж