
-“Нэг Ардчилал” залуучуудын уулзалтыг зохион явуулж буй зорилго юу вэ. Энэ уулзалтаар ямар асуудлыг голлон хэлэлцэж байна вэ?
-Энэ уулзалтын зорилго нь Ардчилсан намын бүлэг, Ардчилсан намын сайд нараар дамжуулан төрийн бодлогоор шийдвэр гаргахад тусгах тодорхой асуудлыг ярьж байна. Ингэхдээ орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх асуудалд онцлон авч үзэж байна. Уулзалтаар хэрхэн эрх мэдлийг шилжүүлэх талаарх шийдлийг олж харахыг зорьж байгаа. Гаргасан саналаа шийдвэр болгохын төлөө ажиллана. Мөн иргэдэд эрх мэдэл олгохдоо хэрхэн, ямар хуулинд, яаж өөрчлөлт оруулах боломжтой талаар ярилцана. Гэхдээ нэг амьсгаагаар бүгдийг шийднэ гэсэн үг биш. Одоо бол зөвхөн 11-р сард ямар бодлого явуулах тухай ярьж байна.
-Уулзалт цувралаар үргэлжилнэ гэсэн үг үү?
-Бид хугацаагүй яриад байдаг зүйлийг зогсоох хэрэгтэй. Хугацаатай, шийдвэр гаргахын төлөө Ардчилсан намын бүлэг ардчилсан намын сайд нарыг шахаж ажиллая гэсэн уриалгыг Ардчилсан намын залуучууд, шинэ үеийнхэн санаачлагаараа хэлэлцэж байна. Сард 1-2 удаа ийм яриа явах болно.
Б.Мандах