“Мэдээлэл технологиор дамжуулан хүүхэд эмэгтэйчүүдийг хүн худалдаалах садар самуун сурталчилгаанд ашиглах” сэдвээр өсвөр үеийн хөгжлийн “Тэгш мөр” төрийн бус байгууллагаас өнөөдөр Хандгайтад сургалт зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн цагдаагийн газар, Соёл урлагийн газар, мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн багш нар, хэвлэлийнхэн оролцсон байна. Сүүлийн үед Монголд интернэт ашиглан хүүхэд эмэгтэйчүүдийг худалдах, садар самуунд уруу татах үйлдэл газар авч байгаа аж. Тиймээс энэ асуудлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтанд оролцогчид санал бодлоо солилцжээ.
Б.Анхаа