
Олон улсын боловсролын ес дэх үзэсгэлэн яармаг өнөөдөр Чингис хаан зочид буудлын үзэсгэлэнгийн танхимд 11.00 цагаас эхэлээ. Үзэсгэлэнд Канад, Швейцарь, Малайз, Япон, Солонгос зэрэг улсын их, дээд сургуулиудын төлөөлөл оролцож байна. Олон улсын боловсролын үзэсгэлэн яармагийн үеэр гадаадын их дээд сургуульд хувиараа болон тэтгэлгээр суралцах, Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломж, TOFEL, IELTS, DSH, HSK, TCF, Test DaF шалгалтуудад бэлтгэх болон суралцах талаар зөвлөгөө өгөх аж. Үзэсгэлэн яармагийг “Оюунлаг үйлс” төрийн бус байгууллагаас БСШУЯ-тай хамтран зохион байгуулж байгаа аж. Ес дэх жилдээ болж буй боловсролын үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.
С.Отгон