Далд эдийн засгийг илчлэх хуулийн төслийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.26-нд нийтлэгдсэн

Далд эдийн засгийг илчлэх хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр 14 цагаас Монгол Улсын Татварын ерөнхий газар /ТЕГ/, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран  “Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдийг урамшуулах тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлэгт ТЕГ-ын дарга Ц.Оюунбаатар, ТЕГ-ын Татварын удирдлага, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Эрдэнэбаатар, ТЕГ-ын Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга Г.Батсайхан, Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул нар танилцуулга илтгэл тавьж, дараа нь нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Уулзалтад ТЕГ-ийн удирдлагуудаас гадна хувийн хэвшлийн байгууллагууд, банк санхүү, мэдээллийн технологийн газрын төлөөлөгчид ирсэн байв. Шинэ хууль батлагдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд байгаа далд эдийн засаг, мөнгөний урсгал ил гарч, татварын ерөнхий бааз, улсын төсвийн орлого нэмэгдэж татвар төлөгчид татварын хөнгөлөлт, урамшууллуудад хамрагдах ач холбогдолтой юм байна. Уг хуулийн төслийн судалгаа бэлтгэл ажлыг 2008 оноос хойш хийсэн. Татварын алба ажлын бүтэц, зохион байгуулалт, хэрэглэгчидтэй харьцах харьцаандаа өөрчлөлт шинэчлэлт хийхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хот хөдөөгийн 31 салбартаа нэг цэгийн үйлчилгээг нээгээд байгаа ба татварын зохицуулалт, хууль тогтоомж, үйлчилгээний тухай зөвлөгөөг 1288 утсаар өгч байгаа аж.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж