Кейт Хадсон гитарчинтай гэрлэх үү?

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Кейт Хадсон гитарчинтай гэрлэх үү?

Холливуудын үзэсгэлэнт бүсгүй Кейт Хадсон ганц бие ээж болоод гурван жилийн нүүр үзэж байгаа. Энэхүү хугацаанд түүнийг хэнтэй болзож, хэнийг дараагийн нөхрөөрөө сонгох талаар шуугиан намдаагүй. Харин тэрбээр өнгөрсөн долоо хоногт рок дуучин, гитарчин Мэтт Белламигийн тоглолтыг үзсэн ба дараа өдөр нь тэд хамтдаа байсан тухай “People” сэтгүүлд бичжээ. Мөн тэднийг дотно байдалтай хамтдаа зугаалж, хоолонд орж, хосууд шиг цагийг өнгөрүүлсэн тухай дурьдсан байна. Уг сэтгүүлд бичсэнээр шаргал үст үзэсгэлэнт бүсгүй Кейт Хадсон гитарчин залууг сонгож байгаа ба түүний ганц бие амьдрал ийнхүү өндөрлөх байх хэмээн таамаглаж байгаа аж.

Тэрбээр 2000 онд Америкийн алдарт “The Black Crowes” хамтлагийн ахлагч, дуучин Крис Робинсонтой гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарч, Райдер Рассел Робинсон хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан юм.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж