Театрт өнөөдөр Дж.Вердийн “Травиата” дуурьтай

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Театрт өнөөдөр Дж.Вердийн “Травиата” дуурьтай


Суут хөгжмийн зохиолч Дж.Вердийн гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий “Травиата” дуурь өнөөдөр Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа эгшиглэх гэж байна. Уг дуурийг анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотын театрт тоглож байсан бол манай улсад 1977оны дөрөвдүгээр сарын 9-нд тайзнаа амилуулж байжээ. Энэ удаад симфони найрал хөгжмийг Италийн нэрт удирдаач Роберто Салвалаио дохих юм. Харин гол дүрүүдэд Виолеттад соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, Флорад Р.Доржхорлоо, Альфред Жермонд Г.Шижирболд, Жорж Жермонд гавьяат жүжигчин М.Болд, Аннинад соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Гюстонд Ц.Доржсүрэн нар тус тус тоглоно. 

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж