Зээлийн хүү бууруулах сэдвээр зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.10.30-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү бууруулах сэдвээр зөвлөлдөнө

Монголбанкнаас ирэх даваа гаригт “Зээлийн хүү буурах зах зээлийн орчинг бүрдүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүд, Сангийн яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж болон банк, банк бус санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно. Мөн бизнесийн салбарын төлөөлөгчид оролцон зээлийн хүү бууруулах талаар зөвлөлдөнө. Одоогийн байдлаар тус зөвлөгөөнд оролцохоор 120 хүн бүртгүүлээд байгаа гэнэ. Зөвлөгөөн “Чингис” зочид буудлын хурлын танхимд даваа гаригт 09.30 цагт эхэлнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж