
болох гэж байгаа. 10 жилд нэг удаа болдог тооллого энэ удаа хэд хэдэн
онцлогтой. Тооллогын үеэр Монгол Улсад зургаа ба түүнээс дээш сарын
хугацаагаар суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тоолно. Өөрөөр
хэлбэл, Монгол Улсад 183 хоногоос дээш хугацаагаар албан болон хувийн
хэргээр оршин суугаа, оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл
авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүмүүсийг тоолж бүртгэх юм.
Эдгээр хүмүүсийг хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогод бүрэн
хамруулах үүднээс тооллогын сурталчилгааг (Англи, орос, солонгос, хятад,
франц хэл дээр орчуулсан тараах материал) хийхээр бэлтгэж байна.
Гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг ирэх сарын 11-17-нд тоолно.
Тооллогыг оршин суугаа орон сууцанд нь болон хөдөлмөр эрхэлж буй албан
газар, ажлын байранд нь явуулах аж. Эхний тохиолдолд тооллогын
орчуулагч, тоологч хамтран оршин суугаа сууцанд нь гадаадын иргэнийг
тоолно. Харин хөдөлмөр эрхэлж буй албан газар, ажлын байранд нь гадаадын
иргэнийг тоолох бол тухайн байгууллагын орчуулагчийн тусламжтайгаар
тоолох ажээ.
Б.СҮРЭН