
Нийслэлийн 371 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн барилдааныг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, НИТХ-ын дарга Т.Билэгт, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нарын удирдлагууд үзэж сонирхлоо.
Нийслэлийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр зохион байгуулдаг болсон бөгөөд анхны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж байсан юм. Дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувьд энэхүү уламжлалт барилдаанаас нийт таван удаа түрүү хүртсэн нь хамгийн олонд тооцогддог ажээ.
Тавын даваа:
1.даян/ав Г.Өсөхбаяр – у/н Т.Өсөх-Ирээдүй
2.у/г И.Доржсамбуу – у/н Г.Эрхэмбаяр
3.у/г Н.Ганбаатар – а/а Ш.Жаргалсайхан
4.у/з М.Өсөхбаяр – П.Бүрэнтөгс
Зургаагийн даваа:
1.у/г Н.Ганбаатар – у/н Г.Эрхэмбаяр
2. у/з М.Өсөхбаяр – у/н Т.Өсөх-Ирээдүй
Долоогийн даваа:
1.у/з М.Өсөхбаяр – у/н Г.Эрхэмбаяр