“Газар хөдлөлтийн төлөв байдал, болзошгүй аюул, авах арга хэмжээ”
нээлттэй сонсгол ирэх даваа гаригийн 11.00 цагт Ерөнхийлөгчийн дэргэдэх
Иргэний танхимд болох гэж байна.
Нээлттэй сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Одон
орон геофизик судалгааны төв, Барилга хот байгуулалтын яам, Онцгой
байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын зүгээс
танилцуулах газар хөдлөлтийн болзошгүй аюулын талаарх мэдээллийг сонсох
юм байна.