Амьдрал бол мөнхийн хөдөлгөөн гэдэгт итгэдэг монгол залуу уран бүтээлч Зазаа өнөөдөр 19 цагт өөрийнхөө ертөнцөөс танилцуулах гэж байна. Улаанбаатар их дэлгүүрийн галерейд болох түүний уран бүтээлийн үзэсгэлэнд 2001 оноос хойш туурвисан зотон даавуун дээр урласан өвөрмөц өнгө, үнэр бүхий бүтээлүүд тавигдах аж. Тэрбээр уран зурагтаа монгол бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг байгалийн ер бусын хүчтэй хамт давтагдашгүй хэлбэрээр гаргахыг хичээдэг. Гоо зүйн эротик хандлага давамгайлсан уран бүтээлийн үзэсгэлэнгээ Зазаа бүсгүй эх орондоо болон хилийн чанадад гаргаж байсан юм.