Робот хичээл зааж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Робот хичээл зааж байна

Өмнөд Солонгос улсын бага ангийн сурагчдад роботууд хичээл зааж эхэлжээ. “Engkey” хэмээх нэртэй эдгээр роботууд англи хэлний дуудлага, авиа зүй заадаг аж. Одоогоор багш роботуудыг Масан хотын бага ангийн хоёр сургуульд туршилтаар ажиллуулж байгаа гэнэ.

Солонгосын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ахлах инженер Мун Таэк Чойын хэлснээр Засгийн газраас энэ хөтөлбөрийг ивээн тэтгэсэн юм. Робот багшид хүүхдүүд маш дуртай байгаа гэнэ. Тэдний ачаар цэвэр дуудлагатай багш нарын дутагдал гарахгүй байх боломжтой хэмээн хөтөлбөрийг зохион байгуулагчид хэлжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж