Оюутолгойгоор хангалттай бизнес хийсэн гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Оюутолгойгоор хангалттай бизнес хийсэн гэв

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ерөнхий сайдад  тавьсан асуулгынхаа хариуг сонссон ч, Засгийн газрын зүгээс ач холбогдол өгсөнгүй хэмээн шүмжиллээ. Энэ тухай гишүүн хэлэхдээ “Шаварт суусан шарын эзэн хүчтэй гэгчээр ганц Д.Зоригт сайд л албатуудынхаа хамт хуралдаанд оролцож байна. Гэтэл Оутолгойн орд бол Монголын ард түмний хувь заяатай холбогдох том төсөл, яагаад Засгийн газар ач холбогдол өгөхгүй байна вэ. Дээр нь Засгийн газар өнгөрсөн хугацаанд Оюутолгойгоор хангалттай бизнес хийлээ. Хөрөнгө оруулагчдын хувьд хоёр жилийн дотор багтаан хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой. Гэтэл хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр байгуулчихсан. “Бороо гоулд” компани хэдэн жилийн гэрээ хийлээ, 30 тонн алтыг хэдэн жилийн дотор ухаад, гадагш нь гаргачихсан билээ. Таван давхар барилгын суурийг хуучин бүтэн сар ухаж гаргадаг байсан. Одоо нөхцөл өөрчлөгдөж, техник, технологи хөгжөөд нэг хоногийн дотор шахам ухаад гаргачихаж байна. Энэ мэт зүйлийг Засгийн газар яагаад боддоггүй юм бэ. Хэдийгээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал байгуулсан ч гэлээ засч, залруулмаар зүйл олон харагдаад байна” гэлээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хариуд нь “Таны хэлж байгаа шиг Засгийн газар Оюутолгойгоор хангалттай бизнес хийгээд байгаа зүйл үгүй. Авлига авсан л гэх, тийм зүйл байхгүй гэдгийг Сангийн сайд өмнө нь тодорхой хэлсэн шүү” гэв.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж