
Булган аймгийн Бугат сумын албан байгууллага ард иргэд “Идэвхтэй хөдөлгөөн-бидний эрүүл мэнд” уриалга гаргаж, биеийн тамир спортоор байнга хичээллэх аян өрнүүлж байна. “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд сумын Засаг даргын тамгын газар болон хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ХААН банкны хамт олон долоо хоног бүрийн пүрэв гарагт биеийн тамир спортоор тогтмол хичээллэдэг боллоо. Ажил үйлчилгээгээ зохицуулаад хүн бүр идэвхтэй оролцож хэвшмэл энэ ажил эрүүл мэндэд ч ажлын чадавханд ч ашигтай хэмээн тэд үзэж байгаа аж.
Ж.Мөнх-Очир