
Хувьцаа худалдан авч хувь эзэмших ажиллагааг 2011 оны нэгдүгээр сарын 31-ээс өмнө хийж дуусах бөгөөд үүний үр дүнд “СаусГоби Ресурс” компани “Эспайр Майнинг” компанийн 19,9 хувийг эзэмших болно. Мөн “СаусГоби Ресурс Эспайр” компанийн ТУЗ-д нэг захирал томилох эрхтэй болно. “Эспайр” компани богино хугацаанд Монгол Улсад ажилласан хэдий ч JORC стандартын дагуу Баттай ба Тогтоогдсон ангиллаар 275,7 сая тонн коксжих нүүрсний нөөцийг тогтоогоод байна. Энэ компани “СаусГоби” компанийн амжилтыг давтах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд стратегийн хөрөнгө оруулалт хийж цаашдын өсөлт хөгжилтөд нь гар бие оролцох болсондоо баяртай байна” гэж “СаусГоби Ресурс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий захирал Александр Молино хэллээ.
Д.Цэцэн