Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлнэ гэв

“Монголд хөрөнгө оруулаач” хэмээн гуйж гувшдаг цаг ард хоцорчээ. Сүүлийн арван жилийн дүн мэдээгээр Монголын хөрөнгө оруулалт байнга өсөн нэмэгдэж ирсэн байна. Үүнд гадаад болоод дотоодын эх үүсвэр багтаж байгаа юм. Өнгөрсөн таван жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр их наяд хорин тэрбум төгрөгт хүрсэн нь түүнээс өмнөх таван жилтэй харьцуулбал 10 дахин өссөн дүн юм байна. Нийт эх үүсвэрийн 42 хувь нь гадаадын эх үүсвэрээс бүрджээ. Харин үлдсэн 58 хувийн дотоодын хөрөнгө оруулалтын 13,5 хувь нь банкны зээлээр, 15 хувь нь улсын хөрөнгө оруулалтаар, 40 орчим хувь нь хувийн хөрөнгө орууллалтаар санхүүжсэн байдаг. Хойшдоо ч хөрөнгө оруулалтын хэмжээ буурахгүй нь тодорхой бөгөөд ийм нөхцөлд оруулж буй хөрөнгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар бодох цаг болсныг өнөөдөр Төрийн ордонд болсон хэлэлцүүлгийн үеэр ярилцсан. Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдоржу удирдан, УИХ-ын гишүүн Ч.Улаан болон ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пармашвар Рамлоган нарын хүмүүс илтгэл тавилаа. Тэд хөрөнгө оруулалт болоод Концессийн гэрээ тойрсон асуудлаар ярилцсан.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж