Мексикт цагдаагийн есөн ажилтныг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Мексикт цагдаагийн есөн ажилтныг хөнөөв

Мексикийн баруун хэсэгт цагдаагийн албан хаагчдад халдаж, есөн цагдааг хөнөөсөн байна. Галт зэвсгээр зэвсэглэсэн гэмт хэрэгтнүүд цагдаа нарт отолт хийсэн байна. Халдлагад өртсөн цагдаа нараас арав нь амьд үлдэж чадсан ч нэг нь сураггүй болсон байжээ.

Гэмт этгээдүүд автомат буу, гранат шидэгчээр зэвсэглэсэн байжээ. Хэдэн цагийн турш харилцан гал нээсний дараа гэмт хэрэгнүүд зэргэлдээх Мичоакан муж руу зугтсан байна.

Энэ долоо хоногт Мексикт хэд хэдэн халдлага гараад байгаа. Хар тамхины хэргээс улбаатай эдгээр халдлагууд ихэвчлэн хууль сахиулагчдыг онилж байгаа юм. Лхагва гаригт л гэхэд Наяарит мужид 15 хүний амийг бүрэлгэсэн бол даваа гаригт Тижуанад 14, Жуарест 14 хүний аминд халдсан явдал болжээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж