Япон, БНХАУ харилцаагаа сайжруулна

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Япон, БНХАУ харилцаагаа сайжруулна

АСЕАН-ы чуулга уулзалтын үеэр Япон болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд нар уулзаж, хоёр улсын харилцааг сайжруулах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Японы Гадаад хэргийн сайд Сэйжи Маэхара болон БНХАУ-ын Янг Жиечи нар хоёр орны харилцааг шинэ төвшинд аваачихын төлөө ажиллахаар тохиролцов.

Хоёр улсын харилцаа өнгөрсөн сард хэдэн арлын талаарх асуудлаас болж харьцангуй муудсан билээ.

Ханойд болж буй АСЕАН-ын уулзалтын үеэр ирэх сард болох Бирм улсын сонгуулийн асуудал анхаарлын төвд байлаа. Барууны орнууд сүүлийн 21 жилийн 15-ынх нь турш гэрийн хорионд байгаа сөрөг хүчний тэргүүн Аунг Сан Сү Кьюг суллахаас нааш энэ сонгуулийг хүчин төгөлдөр гэж тооцохгүй хэмээн мэдэгдэж байгаа юм. Хатагтай Аунг Сан хэдийгээр 1990 оны сонгуульд илт давамгай ялалт байгуулсан ч эрх баригч цэргийн хүчнийхэн түүнийг засгийн эрхэд гаргахыг зөвшөөрөөгүй юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж