
Мексикийн хойгт ВР компанийн буруутай үйл ажиллагаанаас болж их хэмжээний газрын тос далайд асгарсан билээ. АНУ-ын шинжээчдийн багийн хийсэн мөрдлөгийн үр дүнд далайн гүнээс газрын тос олборлох цооногийн цемент чанар муутай, эвдрэх магадлал өндөртэй байсныг ВР компани мэдэж байсан байна. Гэхдээ энэ цооногт үйл ажиллагаа явуулж байсан Halliburton компани мэдэгдлийг няцааж байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 20-нд энэ цооног дэлбэрч, 11 хүний амь үрэгдсэн билээ. Түүнчлэн олон зуун километр талбайд газрын тос асгарсан юм. Нефть алдаж байсан цооногийг долдугаар сарын 15-нд хаасан ч нийт 4,9 сая баррель нефть далайд асгарсан хэмээх судалгаа гарчээ.
Э.Очирт